Гишүүний эрх, үүрэг

2.2. Холбооны гишүүн дараах эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ /ЭЗМТХолбооны дүрмээс/

2.2.1. Холбооны удирдах зөвлөлд өөрийн төгсөлтийг төлөөлөн нэр дэвшиж, сонгох, сонгогдох, гишүүнчлэлээс сайн дураар татгалзах.

2.2.2. Холбооноос мэдээлэл, лавлагаа авах, холбооны үйл ажиллагаатай холбоотой санал бодлоо албан ёсоор илэрхийлэх, шийдвэр гаргах түвшинд холбоогоор дамжуулан саналаа хүргүүлэх

2.2.3. Сургалтын байгууллагатай харилцан хамтран ажиллаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, холбооноос зохиож буй арга хэмжээнд идэвх санаачлагатай, манлайлж оролцох

2.2.4. Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд гишүүний хөнгөлөлттэйгээр оролцох

2.2.5. Холбооны үйл ажиллагаанд оролцохдоо холбооны дүрмийг чанд мөрдөх

2.2.6. Холбооны нэр хүнд, үйл ажиллагаанд харшлах хууль бус, ёс зүйгүй үйл ажиллагаа явуулахгүй байх

2.2.7. Нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлж, нийтийн эрх ашгийг хамгаалахад хамтын хариуцлага хүлээж ажиллах

2.2.8. Гишүүний хураамж төлөөгүй тохиолдолд гишүүнчлэлийн эрх цуцлагдаж, эрх үүрэг хүлээхгүй. Холбооны гишүүн нь гишүүнчиллийн хүчинтэй хугацаагаа  цахим бүртгэлээрээ хянана.


 

Гишүүн болсоны давуу тал:

  1. Мэргэжлээрээ өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ /манлайлал, хараат бус байдал гэх мэт/
  2. ЭЗМТХолбооноос зохиож буй арга хэмжээнүүдэд хөнгөлөлттэй оролцох.
  3. FIP /олон улсын эм зүйн холбоо/-ээс жил бүр зохион байгуулдаг Олон улсын конгресст гишүүний хөнгөлөлттэй оролцох, илтгэл тавих, судалгааны тайланг нийтлүүлэх.
  4. Эм хангамжийн салбарт мөрдөгдөх шинэ хууль, тушаал, журам, стандартын талаар мэдээл авах, саналаа тусгуулах.
  5. FIP-ээс хагас жил тутам гаргадаг Эм зүйн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг багтаасан International Pharmacy Journal /IPJ/ сэтгүүлийг э-шуудангаараа хүлээн авах. Мөн уг сэтгүүлд бүтээлээ нийтлүүлэх.
  6. ДЭМБ-ын бүсийн форумын талаар мэдээлэл авах.
  7. Өөрийн болон бусад улс орны мэргэжил нэгтнүүдээс суралцах, туршлага солилцох боломж нээгдэнэ.
  8. Холбооны жилийн тайланг авах

1 Comment

bolormaa

June 17, 2015 at 9:25 am

hi

Leave a Reply